1. 2016 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн Иргэний зөвлөлийн 1 дүгээр хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцлээ.
- Иргэний зөвлөлийн 2015 онд хийсэн ажлын тайлан
-Иргэний зөвлөлийн 2016 онд хийх ажлын төлөвлөгөө
-Орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн ажилтаны кубоны халаалтыг нэгдсэн халаалтанд оруулах талаар хэлэлцэв.
2. 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Иргэний зөвлөлийн 2 дугаар хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцлээ.
-Цагдаагийн байгууллагын төсөв, санхүүгийн тайлан, хагас болон бүтэн жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
-Хэрэглэгчдийн үнэлгээг тодорхойлох зорилгоор иргэдээс авсан санал асуулгын нэгдсэн дүн, хэрэглэгчийн үнэлгээний тайлан
-Гурвалсан гэрээний биелэлт үнэлгээний талаарх тайлангуудтай тухай бүр танилцсан.
3. Аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсын дарга Мэндсайхантай 2016 оны 02 дугаар сарын
02-нд уулзаж,-2015 онд хийсэн ажлын тайлан
-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт санал
-Иргэдээс цагдаагийн байгууллага, цагдаагийн ажилтанд өгсөн үнэлгээ
-Иргэний зөвлөлийн урамшууллын талаар танилцуулга хийсэн.
. 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Иргэний зөвлөлийн 2 дугаар хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцлээ.
1. НӨАТ-ын “ebarimt”-ын олголтын тухай
2. Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийн тухай
Дээрх 2 асуудлыг хэлэлцээд “Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийн талаар иргэдээс санал асуулга авч судалгаа хийж, дүгнэлт гарган холбогдох албан тушаалтанд танилцуулах шийдвэр гаргасан.
Тус хуралдаанд “Хэрэглэгчдийн эрх
ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн Тойвгоо оролцов.
5. Иргэний зөвлөл өөрийн танилцуулгатай боллоо.
6. 2016 оны 04 дүгээр сарын 11-нд
А. Замын цагдаагийн тасгийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх үнэлгээ
Б. Замын цагдаагийн ажилтаны талаарх иргэдийн үнэлгээ
В. Иргэдийн сэтгэл ханамж
гэсэн 3 хэсэг, 14 асуултаар 70 иргэнээс санал асуулга авч дүгнэлт хийж, зөвлөмж гарган ИТХ, Хууль зүйн хэлтэс, ГХУССЗ, Замын цагдаагийн тасагт тус тус өгсөн.
7. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар хурадааныг Иргэний зөвлөлийн бүх гишүүд болон Замын цагдаагийн тасгийн дарга дэд хурандаа Батбаяр, орлогч хошууч Мөнхбаясгалан нартай хийж, санал асуулгын талаарх дүгнэлтийг танилцуулав.
Замын цагдаагийн тасгийн дарга дэд хурандаа Батбаяр иргэдийн судалгааны дүгнэлтийг ажилдаа хэрэгжүүлж, хийсэн ажлынхаа тайланг Иргэний зөвлөлд 2016 оны 05 дугаар сарын 20-ны дотор танилцуулахаар боллоо.
8. 2016 оны 05 дугаар сарын 13-нд зохиогдсон Төв аймгийн Засаг Даргын дэргэдэх Цагдаагийн байгууллагын “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” нээлттэй хаалганы өдөрт очиж Иргэний зөвлөлийн хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар зөвлөлийн дарга Жадамба танилцуулав.
Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа ном товхимол, эд зүйлс, “Өсвөр үеийн цагдаа” хамтлагын тоглолтыг үзэж сонирхлоо.
9. 2016 оны 05 дугаар сарын 25-ны 4 дүгээр хуралдаанаар 1 сум, 1 багт очиж ажиллах шийдвэр гарган Нацагдорж баг, Эрдэнэ сумыг сонгон ажиллахаар болж, ажлын удирдамж гарган ИТХ-ын нарийн бичгийн дарга Батбаяраар батлууллаа.
Мөн 2015-2016 онд ажилласан зөвлөлийн дарга Жадамба Иргэний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, 2016-2017 онд ажиллах зөвлөлийн даргаар Д.Батцэнгэл 85,4 хувийн саналаар сонгогдлоо.