ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төв аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Зөвлөлийн танилцуулга

2016-06-02

Тус зөвлөл нь МУ-ын Хууль Зүйн сайдын 2014 оны А/ 89 тоот тушаалын дагуу Төв аймгийн ИТХ-ын ажлын алба, Цагдаагийн байгууллагын дүрэмд заасан журмыг үндэслэсэн сонгон шалгаруултаар Аймгийн ИТХ-ын 2014 оны 69 тоот, 2015 оны 07 тоот тогтоолоор доорх нэр бүхий 7 гишүүнтэйгээр байгуулагдан 2015 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.


Иргэний зөвлөл нь аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөл юм.

Зорилго:

Иргэний зөвлөл нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд түгээн дэлгэрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, иргэдийн эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг дэмжих, орон нутагт цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх асуудлаар шийдвэр гаргахад туслахад чиглэгдэнэ.

 

Иргэний зөвлөлийн зорилт:

1. Орон нутгийн түвшинд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтийн хэв журмыг хамгаалах талаар шийдвэр гаргахад иргэдийн оролцоог идэвхжүүлэх, тодорхой асуудлаар иргэдэд мэдээлэл өгөх, танилцуулах,  хамтын шийдэлд хүрэх

2. Орон нутгийн удирдлага, албан тушаалтануудын үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагыг нээлттэй болгох

3. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтийн хэв журам     хамгаалах, Цагдаа олон нийтийн ажилтануудын амьдрах орчноо сайжруулах ажлыг зохион байгуулахад туслах

4. Цагдаа, цагдаа олон нийтийн ажилтны боловсролыг дэмжсэн үйл ажиллагаа явуулах, иргэдийн амар амгалан амьдрах чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгөхөд оршино.

 

Иргэний зөвлөлийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-8 заасны дагуу доорх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

1. Иргэний зөвлөл хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих

2. Цагдаагийн алба хаагчийн сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл     ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэнд хяналт тавих

3. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх

4. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийх

5. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг даргын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах

6. Иргэний зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд ИТХурал болон цагдаагийн төв     байгууллагын дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус санал, зөвөлгөө хүргүүлнэ.

Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь ээлжит болон ээлжит бус хуралдаан байна.

-Ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.

-Ээлжит бус хуралдааныг зөвлөлийн дарга эсвэл гишүүдийн олонхийн саналаар зарлан хуралдуулна.

 

2015 онд хийсэн ажлын товч тайлан:

1. Иргэний зөвлөлийн дүрэм, хуралдааны дэг, 2015 оны төлөвлөгөөг шинээр хийж баталсан.

2. Цагдаагийн алба хаагч ажилтны гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, сахилга ёс зүйн зөрчилд  хариуцлага тооцох нэгдсэн цугларалтанд оролцсон.

3. Аймгийн Цагдаагийн байгууллагаас "Цагдаа олон нийтийн ажилтан"-ы талаар ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч  холбогдох асуудлыг АЗДаргын удирдлагын зөвлөлд  танилцуулж, ЦОНАжилтанаар 44 хүн ажиллуулах тоог тогтоон зардлын талаар саналаа өгсөн.

4. АЗДаргын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын  хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зохион байгуулсан сургалтанд оролцсон.

5. Баяндэлгэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Архуст, Баянчандмань сумдын Цагдаагийн ажилтануудын ажлын байрны онцлог, нийгмийн ахуй хангамж, ажиллах нөхцлийг судлан Цагдаагийн газрын удирдлагад санал өгсөн.

6. Аймгийн Цагдаагийн газарт сэжигтэнээр байцаагдаж байсан 39 иргэнээс санал асуулга авч тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг ИТХуралд танилцуулсан.

7. Аймгийн ГХУССЗөвлөлтэй хамтран Баянчандмань,Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Сүмбэр, Баянцогт, Аргалант, Баянхангай Алтанбулаг, Зуунмод сумдад ажилласан.

8. Хот хоорондын тээвэр, такси үйлчилгээ, зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх асуудлаар Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн үйлчилгээний төв, Даатгуулагчийн холбоотой хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг 2 удаа явуулж, замын халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахуулсан.

9. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гарсан Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн сумдын зарим иргэдийг Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр залилан мэхлэх ажиллагаа явагдсаныг Иргэний зөвлөлөөс санаачлан Цагдаагийн байгууллагад мэдэгдэж таслан зогсоох арга хэмжээ авахуулсан.

10. Өршөөлийн хуулиар суллагдсан 8 иргэнийг хүлээн авч, аймгийн цагдаагийн ажилтанууд, Зуунмод сумын ИТХ, АЗДТГазартай хамтран зөвөлгөө, мэдээллээр хангах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж ажилласан.

 

Цаашид анхаарах асуудлууд:

1. Сумдад ажиллаж байгаа цагдаагийн ажилтаны ажлын байрны халаалт, түүнээс үүдэн гарч байгаа зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар ИТХ-д санал оруулах

2. Олон нийтийн цагдаагийн ажилтаныг ажиллуулах асуудлыг шийдвэрлүүлэх

3. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, түүний онцлогийг иргэдэд сурталчилах, ялангуяа зам тээврийн ослын асуудлаар Иргэний зөвлөлөөс санаачлан олон талт уулзалт, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах

4. Цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцлийг бүрдүүлэх, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр хяналт, шинжилгээ явуулж, санал зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэх зорилттой ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%