Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн шинэ
барилгын шав тавих хүндэтгэлийн арга хэмжээ 2016.05.30-ны билэгт сайн өдөр зохион
байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, ЗДТГ-ын НХХ-ийн дарга
Н.Жамъянхорол, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Баяржаргал тэргүүтэй хүмүүс ажлын хэсэг ёслолын арга хэмжээнд оролцлоо.
Аймгийн ЗДТГ, Оюутолгой ХХК-тай хамтын ажиллагааны
хүрээнд Баян-Овоо суманд 10 ортой Эрүүл мэндийн төвийг барихаар шийдвэрлэж
гүйцэтгэгч компаниар “Суварган говь” ХХК ажиллаж байна.