ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Дархлаажуулалтын аян тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ

2016-05-30

Улаанбурхан өвчин улс даяар дэгдсэнтэй холбоотойгоор 18-30 насны залуусыг Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах “УЛААНБУРХАНЫ ЭСРЭГ ХАМТДАА” аяныг тавдугаар сарын 12-ны өдрөөс орон даяар эхлүүлсэн.Тус аян энэ сарыг дуустал үргэлжлэх буюу гуравхан хоногийн дараа дуусах тул залуус та бүхнийг дархлаажуулалтад идэвхитэй хамрагдахыг уриалж байна. 18-30  насны  бүх  хүмүүст  Улаанбурхан-Улаануудын эсрэг хавсарсан вакциныг  хийснээр Улаанбурхан  өвчний  дэгдэлтийг  бууруулах,  цаашид   улаануудаар  өвчлөх эрсдэл,  улаануудаас  үүдэлтэй  төрөлхийн  гажигийн  синдромыг  бууруулж байгаа бөгөөд өвчлөлийн  тархалтыг  бууруулах  хамгийн  үр  дүнтэй  арга  нь  вакцинжуулалт  гэж НЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд хэлж байлаа.Аймгийн  хэмжээнд   2016 оны  тавдугаар  сарын 26-ны  өдрийн  байдлаар нийт 128 түр цэгээр  7364  хүнийг, 22 явуулын цэгээр  680  хүнийг,  10 байнгын  цэгээр  7916  хүн  буюу нийт 15960 хүнийг  дархлаажуулалтад  хамруулж,  хамрагдалтын  хувь  88.6 байна. Дархан-Уул аймгийн ЭМГ, Дархан сумын таван ӨЭМТ-ийн үзлэгээр 2016 оны тавдугаар  сарын 26-ны өдрийн 17:00 цагийн байдлаар 2003 тохиолдол бүртгэгджээ. Энэ сард нийт 110  тохиолдол  бүртгэгдсэн нь  өмнөх  сартай  харьцуулахад 336 тохиолдол  буюу 35.2 промиллоор  буурсан  үзүүлэлт аж.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%