Өмнөговь аймгийн төвөөс нийслэл Улаанбаатар хоттой
холбогдсон автозамын шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59,6 км авто
замын нээлт өнөөдрийн билэгт сайн өдөр боллоо.
Энэхүү замыг концесийн
гэрээгээр барьж байгуулах бөгөөд 2017 оны 10 сарын 30-нд ашиглалтад оруулах юм.
Өмнөговь аймгийн хувьд орон
нутгийн чанартай авто замыг сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдүүлж байгаа
төдийгүй Даланзадгад-Цогтцэций чиглэлийн замыг эхлүүлэхэд аймаг орон нутгийн
удирдлагуудын үүрэг оролцоо их байсныг албаны хүн онцолж байлаа.
Хатуу хучилттай замтай
болсноор унаа машин цаашлаад эдийн засагт өндөр ач холбогдолтой бүтээн
байгуулалт болж байгаад иргэд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.