Дархан –Уул аймгийн
хэмжээнд малын хулгайн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, малын эрүүл
ахуй, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээг олгох журам, хяналтыг сайжруулах,
цаашид хийх ажил болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зорилгоор аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
зөвлөлөөс зохион байгуулсан малчдын зөвөлгөөнд Шарын гол сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс дараах саналуудыг гаргалаа.
1.
Малын гарал үүслийн бичгийг тодорхой болгох
2.
Сумдуудыг Камержуулах төсвийг аймгийн төсвийн тодотголд оруулж
өгөх
Шарын гол сумынхаа малчдыг төлөөлж малчин Г.Чинзориг
малчдад тулгамдаж буй малын бэлчээр, малчдын зээл болон нөхөрлөл нэрийдлээр
хадлан хадах газрынх өвсийг өөрсдөө хаддаг талаарх санал бодлоо илэрхийлж
амжилттай оролцлоо.