ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

2016-05-16

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой, Засгийн газрын 2015 оны 257 дугаар тогтоолоор батлагдсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” уриатай Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаатай салшгүй холбогдож, зөвлөлийн үйл ажиллагааг голлон гүйцэтгэж, ард иргэдийн амар амгалан байдлыг хангахын төлөө цаг наргүй зүтгэж байдаг аймгийн цагдаагийн газрын хамт олны болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн дэргэдэх Иргэний зөвлөл, цагдаагийн байгуулагын дэргэдэх ахмадын зөвлөл, олон нийтийн цагдаагийн ажилтны ажлын тайлан мэдээллийг сонсох, зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь хүргэх зорилготой цагдаагийн газрын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-лөг боллоо.

Эх орон ард иргэдийнхээ төлөө зорилго чиглэл нэгтэй хүчний байгууллагуудын нэгдсэн жагсаалаар Нээлттэй хаалганы өдөр эхлэсэн юм. Тэртээ 1970, 1980-аад оны үед хэрэглэгдэж байсан цагдаагийн эд зүйлсээр үзэсгэлэн гаргаж иргэд хөдөлмөрчдөд танилцуулсан нь олны сонирхлыг татаж байв. Түүнчлэн галт зэвсгийн гэрчилгээ олгох, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, жолооны эрхийг сэргээх материалыг хүлээн авах зэрэг үйлчилгээг үзүүлснээс гадна Цусаа хандивлая аяныг санаачилан зохион байгуулж цагдаагийн 18 албан хаагч цусаа өгсөн юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%