ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАНЧУУД ТӨВ ТАЛБАЙДАА ДАРХАНЫХАА ТУГИЙГ МАНДУУЛЛАА

2016-05-16

 “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийн эхэнд Дархан-Уул аймгийн удирдлагууд Дархан-50 цогцолборт аймгийн тугаа хүндэтгэн мандууллаа.
Дархан-Уул аймгийн бэлгэ тэмдэг болсон аймгийн тугандаа хүндэтгэлтэй хандах, Дарханыхаа хөгжил дэвшлээр бахархах зорилгоор ийнхүү хотынхоо зүрх болсон төв талбайдаа аймгийн тугаа мандуулах болсон гэж мөн үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.
2003 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн тугийг баталсан байна.
Дархан-Уул аймгийн туг нь орон нутгийн хөгжлийн зам шулуун дардан байхын бэлгэдэл болгож шар өнгийн тууз бүхий энх тайван, эрх чөлөөг бэлгэдсэн тод цэнхэр өнгөтэй байх бөгөөд төв хэсэгт “Хаан бугуйвч”, дээд талд нь дээш мандан бадрах галын дөл байрлуулсан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%