Өнөөдөр буюу / 2016.05.14 / -ны өдөр зуны эхэн сарын шинийн наймны билэгт сайн өдөр тохиож байна. 2016 оны Бурхан багшийн дүйчэн өдрийн баярыг “Эвээр нэгдэж, энэрлээр бүтээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв. Монгол Улсын 21 аймгаас анх удаа Дархан хотод зохион байгуулснаар онцлог байв. Энэ өдөр Хараагийн Дарь Эх Ламын Гэцогдаржаалин хийдэд 40 орчим иргэд Сожин буюу нэг өдрийн сахил хүртжээ. Түүнчлэн тус хийд Дарь эх цанриллана бүтэн өдрийн туршид хурах аж. Их дүйчэн өдрөөр бурханд ус, цэцэг , хадган тахил өргөсөн сүсэгтэн олны хөлд хийд орон дарагдлаа. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс Бурхан багшийн Рэнсрил буюу лагшингийн шүтээнд мөргүүлэх ажлыг зохион байгуулснаар сүсэгтэн олон ном дор даган баясахаас гадна Бурхан багштай уулзсан лугаа шүтээнд мөргөж , эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд сүслэн залбирчээ