ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Ус амьдралын түлхүүр сэдэвт зүүн бүсийн сумдын дэвжээ тэмцээн боллоо

2016-04-27

Орон нутгийн өмнө тулгамдаад байгаа хүрээлэн буй орчин, говийн хамгийн үнэт баялаг болох усны нөөцийн ашиглалт, хамгаалалт, усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх боломжийг оролцогчдоор дамжуулан иргэдэд хүргэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, иргэдэд усны хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилготой зүүн бүсийн сумдын “Ус амьдралын түлхүүр” дэвжээ тэмцээн Цогтцэций суманд 2016.04.25-ний өдөр болж өнгөрлөө. Тус тэмцээнийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа, сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан бөгөөд зүүн бүсийн Цогтцэций, Манлай, Номгон сумын багууд өрсөлдлөө. /Ханбогд, Баян-Овоо сумдууд хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж чадаагүй./ Мэндчилгээ, багийн гишүүдийн асуулт хариултын тэмцээн, чөлөөт сэтгэлгээний тоглолт, багийн ахлагчийн тэмцээн, гэрийн даалгавар, нутагтаа өргөх үгэн бэлгээр хаалт хийснээр нийлбэр дүнгээр Цогтцэций сумын “Амьд-Ус” баг тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, Номгон сумын “Сангийн далай” баг дэд байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, Манлай сумын “Баян булаг” баг гутгаар байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%