ХААН Банк Сан, Хавдар Судлалын Үндэсний төв (ХСҮТ), Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ээс 6 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” өнөөдөр Дархан-Уул аймгаас эхэллээ.Нээлтийн үйл ажиллагаанд ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр, НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар, МҮОНРТ-ийн дэд захирал Д.Энхтуяа нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.Монгол улсад хавдрын өвчлөл гадны улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа бөгөөд хөдөө орон нутгийн иргэд Эрүүл мэндийн боловсрол дутмаг, хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагддаггүйгээс хавдрын хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдох тохиолдол их байгаа юм.
Иймд ХААН Банк, ХСҮТ, МҮОНРТ-ээс хамтран хавдрын өвчлөл өндөртэй алслагдсан аймаг сумдын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах, эрсдэлт бүлгийн хүн амд үзлэг оношилгоо хийж, хавдар өвчнийг эрт илрүүлэх зорилгоор “Хавдрын эсрэг үндэсний аян”-г өнгөрөгч 5 жилийн хугацаанд зохион байгуулж ирсэн гэдгийг аяны нээлтийн үеэр ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар онцлон тэмдэглэлээ. Хорт хавдрын нас баралт өндөр байгаа нь хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдлын 75 хувь нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой. Иймд хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх зорилготой уг аяны хүрээнд ХСҮТ-ийн мэс засал, Толгой хүзүүний мэс засал, Эмэгтэйчүүдийн мэс засал, хэт авиан оношлогоо, хөнгөвчлөх, дурангийн эмч нар манай аймагт 5 хоног ажиллахаар хүрэлцэн иржээ. Тэд сонгогдсон эрсдэл бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.Үзлэгийг нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн 2 дугаар төвийн байранд тус тус зохион байгуулах бөгөөд үзлэг 09:00-17:00 цагийн хугацаанд 5 өдрийн турш явагдана. Мөн ХСҮТ-өөс эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн, эрүүл мэндийн сайн дурын идэвхитэнд зориулсан сургалтуудыг зохион байгуулах юм байна.“Хавдрын эсрэг үндэсний аян” хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмэр болж байгаа нь аяны үр дүнгээс тод харагддаг. Тус аяны эмч мэргэжилтнүүдийн баг манай аймгаас гадна Сэлэнгэ, Архангай, Завхан, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Ховд аймгуудад ажиллана.