Мандал I багийн иргэн Мэндсайханых зорилтот бүлгийн өрх бөгөөд ам бүл 5-уул амьдардаг. Саяхан гэр нь шатаж Төв аймгийн Улаан загалмайн хороонд сумын салбар зөвлөлөөс хүсэлт гаргасны үр дүнд өөрийн гэсэн гэр оронтой боллоо. Төв аймгийн Улаан загалмайн хамт олондоо ядарсан иргэдэд орон байрны болон эд материалын тусламж үзүүлсэнд баярласнаа илэрхийлж ажлын амжилт хүсье.