Энэ сарын эхээр “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулган болсон. Тус чуулганд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, нийслэлийн ИТХ-д сонгогдон ажиллаж буй 2200 гаруй эмэгтэйчүүдийг төлөөлөн 450 гаруй төлөөлөгч оролцсон байна. Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Үндэсний чуулганд тавигдсан мэдээлэл болон Тэргүүн туршлагын талаар орон нутагтаа сургалт хийлээ. Дархан-Уул аймгаас 6 эмэгтэй төлөөлөгч оролцож санал бодлоо илэрхийлсэн байна. Үндэсний Чуулганд тавигдсан мэдээлэл болон "Тэргүүн туршлага" талаар Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч, Хүний хөгжил, Нийгмийн бодлогын хорооны дарга Б.Буяндүүрэн сургалт хийлээ.
Сургалтанд сумын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгч, Багийн Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан нарын 40 гаруй эмэгтэйчүүд оролцов. Эмэгтэйчүүд өнөөдөр нийгмийн бүхий л салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж, төрийн албан хаагчдын 60 гаруй хувь, улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг хэрнээ шийдвэр гаргах түвшин буюу Улсын Их Хурал, Засгийн газар, ИТХ, улс төрийн намын удирдлагад тэдний төлөөлөл хангалтгүй байгааг онцлон хэлэв. Эрх мэдэл, албан тушаалын төлөө бус Монгол орны ирээдүй, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олноор гарвал эрчүүд давамгайлсан 25-26 жилийн улс төрд зөөлөн уур амьсгал бүрдүүлж, зөв шийдвэр гаргахад нөлөөлнө. Гэр бүлийн орчинд эмэгтэйчүүд мэдрэмжтэй, эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй, хэтийн зорилготой, ажилсаг, сайн зохион байгуулагч, зөв шийдвэр гаргагч байж чаддаг шигээ улс орон, аймаг сум, дүүргийнхээ ирээдүйн хөгжилд уг чадвараа зориулахын төлөө тэмүүлэх, эрмэлзэх естой гэв. Уг сургалтаар эмэгтэйчүүдэд урам зориг өгч , хатан ухаанаар хэрхэн аймаг, орон нутаг, улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулж болох сэдэл төрүүлсэн сургалт болсныг оролцогч эмэгтэйчүүд өгүүлж байв.