Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газраас Монгол
Улсын Гавъяат дасгалжуулагч, хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер,
Монголын үндэсний олимпын хорооны гишүүн С.Түвшинбаярын нэрэмжит хөнгөн атлетикийн
өсвөр үеийн олон хотын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг 2016.04.14-нөөс
15-ны хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулж байна.
Уг арга хэмжээнд аймгийн 15 сумын болон Дундговь аймгийн хөнгөн
атлетикийн баг тамирчид, багш дасгалжуулагчид оролцсон өргөн цар хүрээтэй
тэмцээн болж байгаагаараа онцлог юм.
Уг тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батчулуун, Тэргүүлэгч, Засаг даргын орлогч
Д.Нацагдорж оролцож тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчдад мэндчилгээ
дэвшүүлж спортын үйл ажиллагаанд нь өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Энэ үеэр аймгийн удирдлагууд Монгол Улсын Гавъяат
дасгалжуулагч, хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, Монголын үндэсний
олимпын хорооны гишүүн С.Түвшинбаярт цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт
хүсэж дурсгалын зүйл гардууллаа.