ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Малчин иргэдэд нэгдүгээр улирлын ажлаа тайлагнаж байна

2016-04-13

Өчигдөр буюу 2016.04.12-ний өдөр Билгэх багийн төв, “Нүдэн” орчимд нутаглаж байгаа малчин өрхүүдэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Мөнхдэлгэрээр ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 1-р улирлын ажлын тайлангаа танилцууллаа. Тус ажлын хэсэгт Засаг даргын орлогч Б.Золбоо, Т.Борын нэрэмжит сургалтын менежер Д.Ганзориг, 6-р сургуулийн сургалтын менежер М.Уранчимэг, 6-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Уламбаяр, Сум дундын эмнэлгийн эрхлэгч Д.Дэлгэрмаа, хэсгийн төлөөлөгч н.Ариунболд, эдийн засгийн төлөөлөгч н.Билгүүн, Билгэх багийн Засаг дарга Х.Шархүү, Нийгмийн даатгалын байцаагч Г.Бямбадулам, байгаль хамгаалагч Ш.Отгонбаяр, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Э.Одцэцэг, хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Угтахбаяр, газрын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ү.Наранбямба, хөдөө аж ахуйн тасгийн дарга Б.Цэенхорол нар мэдээлэл хийж, сонирхсон асуултанд хариуллаа. Өнөөдөр Цагаан-Овоо багийн нутаг Гучин, Оорцогт нутаглаж байгаа малчдад мөн Таван толгой тосгоны иргэдэд төсөвт байгууллагууд 1-р улирлын ажлаа тайлагнана.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%