ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН-ХОНГОР СУМЫН ХООРОНДОХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 500 ТӨГРӨГӨӨР ХЯМДАРЛАА

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын “Иргэний танхим сонсож байна” өргөтгөсөн нээлттэй хэлэлцүүлэг /2016.03.04/ Хонгор суманд зохион байгуулагдсан бөгөөд тус сумын 60 гаруй иргэн оролцож, тулгамдаж буй асуудал, ялангуяа  Хонгор-Дарханы хооронд явдаг зорчигч тээврийн үнийг нэмэгдүүлсэн  нь Хонгор сумын иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа тухай аймгийн удирдлагуудад санал, гомдлоо илэрхийлсэн юм.

Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Автотээврийн газрын дарга О.Цолмон нар  зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Бидний эрч хүч” нөхөрлөлд хандан, үнэ тарифыг хямдруулах  шаардлагыг хүргүүлсэн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Хонгор сумын Соёлын төвөөс Дархан сумын Шинэ зах хүртэл 2000 төгрөгөөр үйлчлэхээр болжээ.

Өмнөх тариф нь Хонгор сумын Соёлын төвөөс Дархан сумын “Шинэ автовокзал” хүртэл нэг талдаа 2500 төгрөгөөр үйлчилж, иргэд хотын төв орохын тулд нэмж 500-1000 төгрөг төлөх шаардлагатай байсан бол аймгийн Автотээврийн газраас шинэчлэн тогтоосон журмын дагуу Хонгор сумаас шууд Шинэ орчин худалдааны төв хүртэл 2000 төгрөгөөр үйлчлүүлэх боломжийг иргэдэд олгосон юм.

            Энэ үйл ажиллагаа нь аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын “Иргэний танхим сонсож байна” хэлэлцүүлгийн явцад иргэдээс гаргасан санал, ажил хэрэг болж, үр дүнгээ өглөө хэмээн Хонгор сумын иргэд талархалтайгаар хүлээж авсан юм. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 95
3 / 3%
3 / 3%
59 / 62%
2 / 2%
28 / 29%