ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Эхний улирлын тайлан мэдээг малчин иргэддээ танилцууллаа

2016-04-12

Өчигдөр буюу 2016.04.11-ний өдөр Билгэх багийн нутаг “Хангийн хэц”, “Ширээ” орчимд нутаглаж байгаа малчин өрхүүдэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Мөнхдэлгэрээр ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 1-р улирлын ажлын тайлангаа танилцууллаа. Тус ажлын хэсэгт Засаг даргын орлогч Б.Золбоо, Т.Борын нэрэмжит ЕББДС-ийн захирал А.Уламжаргал, 6-р сургуулийн захирал Б.Ганжаргал, 6-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Уламбаяр, Сум дундын эмнэлгийн эрхлэгч Д.Дэлгэрмаа, дүн бүртгэгч н.Байгалмаа, хэсгийн төлөөлөгч н.Дөлгөөн, Билгэх багийн Засаг дарга Х.Шархүү, Татварын хэлтсийн байцаагч С.Батзул, уул уурхай, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Б.Батсайхан, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Э.Одцэцэг, төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Б.Ганболд, хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Угтахбаяр, газрын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ү.Наранбямба, хөдөө аж ахуйн тасгийн дарга Б.Цэенхорол нар мэдээлэл хийж, сонирхсон асуултанд хариуллаа. Өнөөдөр Билгэх багийн төв болон Урд энгэр, Нүдэн газруудад нутаглаж байгаа малчдад мэдээлэл хийнэ. Маргааш Цагаан-Овоо багийн нутаг Гучин, Оорцогт нутаглаж байгаа малчдад мөн Таван толгой тосгоны иргэдэд төсөвт байгууллагууд 1-р улирлын ажлаа тайлагнана.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%