ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Цогтцэций сумын төрийн албан хаагчдын зөвлөгөөн боллоо

2016-04-08

Цогтцэций сумын төсөвт байгууллагуудад ажиллаж буй төрийн албан хаагч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, төсөвт байгууллагууд сайн туршлага хуваалцах, үйл ажиллагаагаа сурталчлах, шинэ мэдээ мэдээллээр хангах зорилгоор 2016.04.08-ны өдөр “Төрийн албан хаагчийн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнийг сумын Засаг дарга С.Содбаатар нээж үг хэллээ. Төрийн албанд 30 жил ажилласан ахмад настан Н.Өлзийсүрэн нийт төрийн албан хаагчдад хандаж, анхаарах асуудал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ажлын туршлагаасаа хуваалцаж, цаашид хэрхэн ажиллах талаар үнэтэй сургамжаасаа хуваалцлаа. Мөн Татварын хэлтсийн дарга Б.Цогнэмэх “Иргэдэд хууль тогтоомжийг сурталчлах, хуулийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах”, Мөрөөдөл сургуулийн сургалтын менежер О.Оюунтунгалаг “Хамт олныг удирдан зохион байгуулах, бүтээлч шинэлэг ажлуудыг байгууллагадаа хэрэгжүүлэх, байгууллагын соёлжилтын тухай”, ЗДТГ-ын Хүний нөөц, дотоод ажил харицсан мэргэжилтэн Ж.Одцэцэг “Төрийн албан хаагчийн ёсзүйн дүрэм, стандарт хэрэгжилт”, ЗДТГ-ын дарга Х.Батдэлгэр “Төрийн албан хаагчийн ажилд хандах хандлага” сэдвээр илтгэл, сургалтуудыг зохион байгууллаа. ЗДТГ-ын Байгаль хамгаалагч Ш.Отгонбаяр төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөлөө. Хүрэлцэн ирсэн төрийн албан хаагчдын дунд “Төрийн албан хаагчдын ажилд саад болж буй хүчин зүйл, түүнийг арилгах арга зам, цаг баримтлал”-ын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан үр дүнгээр төлөвлөгөөт ажил зохион байгуулахаар шийдвэрлэж, нийт төрийн албан хаагчдын дунд"Уриалга" гаргалаа. Зөвлөгөөнд оролцсон нийт албан хаагчиддаа ажлын өндөр амжилтыг хүсье.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%