Хүрэл тулга наадам амжилттай зохион байгуулагдлаа.
Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс 2 жил тутамд
уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн аварга шалгаруулах өсвөрийн Яруу
найрагчдын уралдааныг 2016 оны 04 сарын 04-ны Зуунмод хотноо аймгийн Нийтийн номын сан, Ивээн
тэтгэгч байгууллагатай хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн хувьд Монголын орчин үеийн уран
зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож буйгаар
онцлог боллоо.
Уралдаанд 22 сумынм 43 сурагч авьяас чадвараараа
өрсөлдөнөөс 12-15 нас /дунд нас /-ны ангилалд Алтанбулаг сумын 8-р ангийн
сурагч Мөнх-Эрдэнэ овогтой Жавхлантөгс
тусгай байр, Жаргалант сумын 8-р ангийн сурагч Энхтөр овогтой Мянганзаяа
гутгаар байр, Өндөрширээт сумын 7-р ангийн сурагч Шагдарпүрэв овогтой Цэрмаа дэд байр, Баян
сумын 8-р ангийн сурагч Ганболд овогтой Нарансолонго тэргүүн байранд шалгарсан
бол өсвөрийн яруу найрагчдын ахлах нас /15-18 нас/-ны
ангилалд Заамар сумын 10-р ангийн сурагч Бэхбаяр овогтой Шалсмаа тусгай байр,
Цээл сумын 11-р ангийн сурагч Шийлэгтогтох овогтой Одгэрэл гутгаар байр,
Зуунмод сумын Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Сарантуяа овогтой Далайцэрэн дэд байр, Бүрэн
сумын 12-р ангийн сурагч Дамбадаржаа овогтой Нямгаваа тэргүүн байрыг тус тус эзэллээ.
Уралдаанд насны ангилал тус бүрд тэргүүн байр эзэлсэн аймгийн аварга 2
сурагч 2016 оны 04 дүгээр сарын 10-нд зохиогдох Улсын аварга шалгаруулах “Хүрэл тулга-2016” уралдаанд оролцох эрхийн эзэд
болсон юм.
Уралдааны үеэр Утга уянгын их наадам гэгдэх “Болор цом” яруу найргийн наадмын 33 дахь удаагийн эзэн Төв
аймгийн Баян-өнжүүл сумын харьяат зохиолч яруу найрагч Ц.Эрдэнэбаатарт аймгийн
Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийтийн номын сан,
Боловсрол соёлын газраас түүнд хүндэтгэл үзүүлсж, өсвөрийн яруу найрагчидтай чин
сэтгэлийн я рилцлага өрнүүлсэн юм.