ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Цахим хурал боллоо

2015-01-29

Шинэ 2015 оны анхны хуралдааныг ЗГХЭГ-ын дарга, сайд С.Баярцогт, дэд дарга Сайнбилэг, СЯ, Эрчим хүчний яам, ЗГ-ын зарим хэрэгжүүлэгч агентлагуудын дарга удирдлагууд оролцож мэдээлэл хийн асуултуудад хариулав. Сайд С.Баярцогтын мэдээлэлд ЗГ-с УИХ-д оруулаад байгаа эхчүүдийн одонгийн мөнгө, төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад нь олгодог тэтгэмжийн тухай хуулиудын төслийн талаар олон нийт буруу ташаа ойлголттой байна. Үүнд орон нутгийн удирдлагууд анхааралтай судалж зөв ойлголт өгөх хэрэгтэйг сануулав. Мөн манай улсад Тогтвортой амьжиргаа төслийн 3-р үе шат хэрэгжихээр болсон, Швейцарын Хөгжлийн Агентлагаас санхүүжих төрийн албан хаагчдыг чадавхжуулах 4 үе шаттай төсөл ирэх 4-р сараас хэрэгжих болсон зэргийг дуулгав. Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах, 3 сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулахад анхаарал тавих, Улсын сайн малчин, фермерүүдийг шалгаруулах болзлын дагуу хүмүүсийнхээ холбогдох материалыг сайтар нягтлан ирүүлсэн эсэх гээд олон зүйлд анхааруулах мэдээлэл хийж, тодруулга аван ирэх 2-р сарын 2-3-ны хооронд болох аймгуудын засаг дарга нарын зөвөлгөөнд чамбай бэлтгэж ирэхийг санууллаа. Энэ удаагийн цахим хуралд аймгийн ЗД-ын орлогч, ЗДТГ-ын дарга, аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга, Сүмбэр, ШГ сумдын ЗД нар, зарим хэлтэс, агентлагуудын удирдлагууд оролцов

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%