ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Дэлхийн банкны суурин төлөөлөгчид Иргэдийн мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцав

2016-03-17

1991 онд Монгол улс Дэлхийн банкны гишүүн 190 орны нэг болж байжээ. Тэр цагаас хойш Дэлхийн банктай хөнгөлөлттэй, буцалтгүй гэсэн хоёр чиглэлээр зээл тусламж авч хамтран ажилласан байна. Энэ онд гишүүн орон болсны 25 жилийн ой тохиож байгаа тул Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Ахлах эдийн засагч Тае Хиун Ли нар аймгийн Иргэдийн мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус төвийг 2007 онд аймгийн Төв номын сан нь Дэлхийн банк, ННФорум-тай хамтын ажиллагааны гэрээ үзэглэснээр байгуулсан юм. Улмаар Дэлхийн банкнаас зарлагдсан “Монголын хөгжлийн зах-2007”, “Тогтвортой амьжиргаа-2” зэрэг томоохон төсөлд харагдсан байна. Мөн Дэлхийн банкны үйл ажиллагаа, зарлагдаж буй төслүүдийн талаарх мэдээллийг цахим мэдээллийн сан, уулзалт, ярилцлага, “Мониторингийн сургалт”, “Монголын хөгжлийн зах-2007” сэдэвт сургалтуудаар дамжуулан Төрийн болон ТББ, орон нутгийн иргэдэд хүргэж ирсэн юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%