Дархан сумын ИТХ-ын Ажлын албанаас Төлөөлөгч нарыг мэдээ, мэдээллээр хангах үйл ажиллагааг дэмжин ажиллах үүднээс Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай. Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг / 2016.03.17 / ны өдөр МСҮТ-ийн танхимд зохион байгуулав. Зөвлөгөөнөөр үндсэн 7 асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл өгч, шинэчлэгдсэн заалт болон хориглох , анхаарах хэд хэдэн зүйл заалтыг хуулийн тайлбартай танилцуулсан юм. Түүнчлэн ИТХ-ын дэргэдэх 4 хороо тус бүр жилийн ажлын төлөвлөгөөнөөс нэг ажлыг сонгон авч эхний хагас жилд багтаан хэрэгжүүлэхийг үүрэг болгов. Энэ сард багтааж Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-тай хамтарч дөрвөн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн тэргүүн туршлага солилцох зөвлөгөөнийг зохион байгуулж Төлөөлөгч бүрийг идэвхтэй оролцохыг хүслээ.