ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Интернэтийн үйлчилгээг улсын хэмжээнд ижил үнэ, тарифаар хүргэхийг “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо

2016-03-03

Хөдөө, орон нутгийн иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг 150-350 төгрөгөөр буулгасан. Мөн орон нутагт энэ оны дөрөвдүгээр сараас том онгоц нисгэхээр Засгийн газраас чиглэл өгч, ажиллаж байна. Малчны зээлийн хүүг бууруулсан, мах экспортолж эхэлсэн зэрэг хөдөөд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байна. Эдгээр бодлогын зангилаа нь орон нутгийн иргэдэд хүрч буй мэдээллийн түвшин адилхан байх юм. Тиймээс өнөөдрийн “Шийдлийн цаг” уулзалтаар хөдөө, орон нутагт интернэт дамжуулах сүлжээ болон үйлчилгээний үнийг бууруулах асуудлыг ярилцаж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. Тус уулзалт Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газарт болж, тус газрын дарга Ц.Жадамбаа интернэт хэрэглээний хот хөдөөгийн ялгаатай  байдлын талаар танилцууллаа.

Өнгөрөгч даваа гаригт буюу хоёрдугаар сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаар улсын хэмжээнд интернэтийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Интернэтийн үйлчилгээг ижил, үнэ тарифаар хүргэх нөхцөлийг бүрдүүлж, орон нутгийн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар холбогдох арга хэмжээ авч, энэ сарын 15-ны дотор хэрэгжүүлж эхлэхийг МТШХХ-ны газрын дарга Ц.Жадамбаа, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Маргад-Эрдэнэ нарт даалгалаа.

Улаанбаатар хотод интернэт хэрэглээний 84 хувь нь төвлөрч байна. Хүн амын тал хувь нь амьдарч буй хөдөө орон нутгийн иргэдийн интернэт хэрэглээний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авч байна. Орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр хэрэглэж байна. Энэ зөрүүг арилгах учиртай. Энэ бол интернэтийн үнэ ханшийн тухай, фэйсбүүк, твиттер ашиглах тухай асуудал биш юм. Интернэтийн сүлжээг дагаад хөдөө аж ахуйн бирж ажиллана, ноос ноолуур, махны үнэ гэхчлэн зах зээлийн мэдээлэл, цахим засаглалын үйлчилгээ авах зэрэг иргэдэд олон талын ач холбогдолтой, хөдөөгийн хөгжлийг хотынхтой ойртуулах боломж олгох том асуудал юм гэдгийг Ерөнхий сайд онцлоод энэ асуудлыг энэ сарын 15-нд аймгийн төв, 4 сарын 1-ээс сумуудад нээхээр сүлжээ компаниуд, зохицуулах хороо, агентлаг ажиллах учиртай гэлээ. Мөн Засгийн газрын энэ ажлыг гар утасны оператор компаниуд дэмжин идэвхтэй ажиллахыг уриалж, мобайл операторууд 4G үйлчилгээг энэ оны хоёр, гуравдугаар улиралд багтаан нэвтрүүлнэ гэсэн амлалтаа биелүүлж ажиллахыг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%