Монголын оюун ухааны академийн Дархан салбараас санаачилан зохион байгуулсан “Оюуны спортын бүсийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн” 2 дугаар сарын 27-ны өдөр манай аймагт амжилттай болж өндөрлөлөө. 5 төрлөөр зохион байгуулагдсан уг тэмцээнд давхардсан тоогоор 180 гаруй тамирчин оролцож 39 багц медалийн төлөө оюуны хурдаараа өрсөлдсөн байна.
Тэмцээний төгсгөлд нийлбэр дүнгээр Орхон аймаг 15 багц медалиар тэргүүлсэн бол Дархан, Зүүнхараа салбарын багууд удаалж анхдугаар тэмцээны аваргууд болжээ. Нийлбэр оноогоор эхний 6 байранд орсон хүүхдүүд Улаанбаатарт хотноо зохион байгуулагдах чээж бодолтын ”HUMAN CALCULATOR”, “ОЙ ТОГТООЛТ”-ын улсын аварга болон шоо эвлүүлэх “RUBIK”, “СУПЕР ХУРД” тэмцээнүүдэд оролцох эрхтэй болжээ.