Монгол улсын Ерөнхий сайдын санаачлагаар “Олимп хөгжил сангийн цом”-ыг нэр бүхий томоохон байгууллагууд, 9 дүүрэг, 21 аймагт аялуулж байгаа бөгөөд өнөөдөр
Архангай аймагт нэг сарын турш аялахаар ирснийг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Л.Отгонбаатар тэргүүтэй аймгийн ИТХТ-ийн ажлын албаны ажилтнууд хүлээн авлаа.
"РИО-2016" зуны XXXI олимпийн тоглолтонд Архангайгаас МУГТ, Хөдөлмөрийн баатар Отръядын Гүндэгмаа, Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн хошой аварга, МУГТ Соронзонболдын Батцэцэг, ОУХМ Э.Сумъяа, Жүдо бөхийн ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар нар эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.
Хүн төрөлхтөний эв нэгдлийн их наадам олимпийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг нийт Архангайчуудынхаа өмнөөс хүсэн ерөөе.