ИТХ-н үндсэн чиглэл, Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, СӨБ-ын стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дархан, Санжинт багийн 6-р сургууль, 2-р цэцэрлэгийн удирдлагуудтай хамтран дотоод нөөц бололцоогоо ашиглан цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж 30 хүүхдийн хүчин чадалтай салбар бүлгийг нээж ажилд орууллаа. Ийнхүү 6-р сургуулийг түшиглэн сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулах суурь тавигдлаа.