ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

24 цагийн үйлчилгээтэй "Эмийн сан" шинээр нээгдлээ

2016-02-26

Дархан сумын 5 дугаар баг, “Газар өгөөж” ХХК-ийн байранд 24 цагийн үйл ажиллагаатай эмийн сан өнөөдөр шинээр нээгдлээ. Шинээр нээгдсэн эмийн сангаар иргэн бүр үйлчлүүлэх боломжтойгоос гадна эмийн сангийн үйлчилгээ төдийлөн хүртээмжтэй биш байдаг гэр хорооллын 1-7 дугаар багийн иргэдэд эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ илүү ойртож байгаа юм.
Иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан байршлаа сонгож салбар эмийн сангаа нээж байгаа “Дархан-Уул эм хангамж” ХХК-ийхан цаашид эрүүл мэндийн даатгалаар иргэдэд хөнгөлөлттэй үнэээр үйлчилгээ үзүүлдэг болохоор холбогдох байгууллагуудад хандаад байгаа гэв. "Аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ төрлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгагдсан.Тиймээс ч 24 цаг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь олгосон, цаашид бүх талаар дэмжин ажиллана" гэж нээлтийн үеэр Дархан сумын удирдлагууд хэлэв.

Өнөөдөр иргэддээ шинэ үйлчилгээгээ хүргэж эхэлсэн эмийн сангийнхан нээлтэндээ зориулан бүх төрлийн амин дэмүүддээ 15-20 хүртэлх хувийн хөнгөлөлт зарласны зэрэгцээ “Гос хот”, “Түвшин холбоо” өрхийн эмнэлгийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө мэдээллийг өгч цусны даралт хэмжих үйлчилгээг үзүүлж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%