ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Иргэдийн саналаар ажлаа төлөвлөдөг

2016-02-26

INFOMONGOL.MN мэдээллийн сайт “Хотын соёлыг дэмжье” уриан дор ”Хотын амьдрал” булангийн анхны зочингоор оролцсон Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсангийн ярилцлагыг хүргэж байна. /Ярилцлагыг А.Туяа/

Д.Бадарсан:Даалгавраа биелүүлэх биелүүлэхээр ажиллаж байна   

 -Хотын ажил амьдрал, ялангуяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажил өдөр тутам буцалж, тасралтгүй үргэлжилж байдаг. Өдөр, сар, улирал, жил тутмын хэвшил болсон ажлууд мэдээж олон байгаа байх. Өнгөрсөн 2015 онд Сүхбаатар дүүрэг 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Харин энэ жил ямар онцлог томоохон ажил төлөвлөсөн байгаа бол?

 -Манай дүүргийн нэг онцлог гэвэл тухайн жилд ямар ажил хийх шаардлагатай байгаа вэ гэдгийг иргэдээс асууж, ажлаа төлөвлөдөг. Жил болгоны арваннэгдүгээр сард иргэдээс танай хороо, дүүрэгт юу хийх вэ? гэсэн санал асуулга явуулдаг уламжлал тогтоогоод гурван жил болж байна. Энэ саналын дагуу Дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хууль болон бусад хуулийн дагуу дүүргийн Нийгмийн төслийг хөгжүүлэх зорилтын хүрээнд төлөвлөгөө боловсруулж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж гүйцэтгэдэг.

Нэг үгээр хэлбэл иргэдээс гаргасан саналыг бид гүйцэтгэж байгаа юм.

Мөн уламжлал болсон ажлуудаа бүгдийг нь хийнэ. Нээлттэй өдөрлөг, иргэдийн спортын наадам гээд бидний хувьд уламжлал болсон олон ажлууд бий. Манай спортын наадам гэхэд 4-10 дугаар сар хүртэл үргэлжилдэ. Сүүлийн хоёр жил спорт наадмаа зохион байгуулж, иргэд спорттой нөхөрлөж, спортын сонирхлоороо нэгддэг сайхан уламжлал тогтоод байгаа. Энэхүү спортын наадам нь ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн аравдугаар сар хүртэл үргэлжлэнэ. Ингэхдээ хувиар гарган ажиллагдаг бөгөөд маш олон төрлийн тэмцээн уралдаан болно

-Тэгвэл энэ жилийн хувьд онцлог гэмээр ямар саналууд байна вэ?

-Энэ жилийн хувьд иргэдийн санаачлаад байгаа чухал ажил бол хяналтын камерын тоог нэмэгдүүлэх. Манай дүүргийн хувьд тодорхой хэмжээний камержуулалт хийсэн. Гэхдээ иргэдийн саналын дагуу тэр хэмжээний камер гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхийн тулд 1.3 тэрбум төгрөгийг дүүргийн зүгээс зарцуулахаар болж байгаа.  

Хоёрдугаарт иргэдээс ирж байгаа санал бол ногоон байгууламж байгуулах. Хөрсний бохирдол, орчны тохижилттой холбоотойгоор ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлага үнэхээр байгаа. 2014-2015 онд ч энэ чиглэлээр ажлууд хийсэн. Энэ жил ч мөн үргэлжлүүлнэ. Гол нь иргэдээс ирж буй саналын дагуу хийж байгаа ажил шүү дээ.

Бас нэг онцлог гэмээр санал бол хайрган хучилттай замыг нэмэгдүүлэх. Манайх бусад дүүрэгтэй харьцуулахад намаг ихтэй газартай. Гэр хороололд голдуу намагтай, тэнд хайрган хучилттай зам хийхийг хүсч байгаа.

-Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хэр байна? Хаа сайгүй сургууль, цэцэрлэг хүрэлцээ муутай байна гэдэг. Танай дүүргийг бусад дүүрэгтэй харьцуулбал?

-Сүхбаатар дүүрэгт сүүлийн жилүүд 15 сургууль цэцэрлэг шинээр барьж байна. Нийт15 сургууль цэцэрлэг барихаас 12 нь ашиглалтанд орсон. Энэ жил үлдсэн гурвыг нь ашиглалтад оруулахаар зорьж байна. Нэг үеэ бодоход сургууль, цэцэрлэгийн хүрэлцээтэй гайгүй болж байна. Гэхдээ л цаашид дахиж сургууль цэцэрлэг барих шаардлага байгаа. Сургууль цэцэрлэг барихад хүндрэл үүсгэдэг гол асуудал нь газрын асуудал байдаг шүү дээ. Газрын асуудлаа шийдчих юм бол орон нутгийн төсвийн хөрөнгөөр сургууль цэцэрлэг барих боломжтой. Өнгөрсөн жил орон нутгийн хөрөнгөөр хоёр ч том цэцэрлэг барьсан. Одоогийн байдлаар тус цэцэрлэгт 600 гаруй хүүхэд суралцаж байна.

-Би хувьдаа төсөв, санхүү дутагдалтай хүндрэлүүд байдаг юм уу гэж ойлгодог байсан. Танай дүүргийн хувьд тулгамдаж байгаа санхүүгийн асуудаг гэвэл юу байна вэ?

-Сүүлийн жилүүдэд бид дотоод төлөөлөгчидтэйгээ хамтран ажиллаж байгаа. Нэн ялангуяа хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа жижиг дунд бизнес эрхлэгч, худалдаа эрхэлж байгаа хүмүүстэй хамтран ажилласны үр дүнд дүүргйн төсөв тодорхой төвшнөөр ахиж байгаа.  Буурч тасалдсан зүйл байхгүй. Бид жил бүр ес орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Төвлөрүүлдэг даалгавраа биелүүлээд явж байна. Энэ жилийн хувьд ч гэсэн тэр хэмжээний даалгавар авч, иргэдийн хурлаар батлуулсан байгаа. Даалгавраа хангаж ажиллахын төлөө зорилт тавин ажиллаж байна.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%