ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Монгол тэмээ-999” бэлтгэл ажил хангагдаж байна

2016-02-24

Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан тоо толгой нь цөөрч байгаа хоёр бөхт тэмээ, тэмээчдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол тэмээ-999” дэлхийн дээд амжилтыг шинэчлэн бүртгүүлэх 1000 тэмээний уралдааныг 3 сарын 6,7-ны өдрүүдэд Даланзадгад хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Аймгийн Засаг Б.Бадраагаар ахлуулсан, чиглэл бүрийг хариуцсан 4 ажлын хэсэг бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.

Ажлын хэсгүүдийн бэлтгэл ажил хангалттай сайн явж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. Тухайлбал 1000 тэмээг уралдуулах бариа гараа, зам харгуйг үзэж танилцсан төдийгүй ямар журмаар уралдуулах журмыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

5 гараанаас зэрэг гаргаж уралдуулах бөгөөд гараа бүрийг ахласан зохион байгуулагч, тэмээ судлаач мэргэжлийнхэн хариуцан ажиллаж байгаа юм. Унаачдын хувьд 18-аас дээш насны хүнээр унуулахыг анхаарууллаа.

Мөн уралдааны үеэр ямар нэг зөрчил гаргахгүй сайн зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%