Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж сонгуулийн хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь заалтыг үндэслэн Монгол улсын Их хурал, Аймгийн ИТХ-ын сонгуулийн хэсгүүдийг Дархан сумын нутаг дэвсгэрт 31 хэсэгтэйгээр байгуулахаар болж тогтоол гаргав. Сонгуулийн тухай хуулинд зааснаар сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулна гэж заасан. Хуулийн дагуу Дархан сумын нутаг дэвсгэрт сонгуулийн хэсгийн хороог хүн амын тоотой харьцуулж 31 хэсэг байгуулахаар болсон байна.