Аймгийн цагдаагийн газраас cар шинийн өдрүүдэд буюу энэ сарын 8-15-ны хооронд өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж ажилласан байна.Эдгээр өдрүүдэд 141 офицер, 196 цагдаа, замын цагдаагийн 106 албан хаагч, 14 олон нийтийн цагдаа, 4 сонсогч нийт давхардсан тоогоор 461 цагдаагийн албан хаагч ажиллаж, 191 дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Дээрх дуудлагаас гэмт хэргийн шинжтэй 18 дуудлага байна. Үүнээс: Зам тээврийн осол зөрчил 4, Хулгайн гэмт хэрэг 3, Иргэдийн эрүүл мэнд эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 8, Золгүй байдлаар амь насаа алдсан 1 дуудлага тус тус бүртгэгдэж, цагдаагийн байгууллага материалжуулан шалгаж байгаа гэсэн мэдээллийг ЦГ-ын Олон нийттэй харьцах асуудал хариуцсан ахлах байцаагч, Хошууч Д.Гэрэлмаа өгөв. Энэ жилийн Сар шинийн баяр олон хоног үргэлжилсэн хэдий ч осгож гэмтсэн гэсэн дуудлага Цагдаагийн Байгууллагад ирээгүй ба гэмт хэргийн тоо өмнөх жилүүдээс харьцангуй бага байгааг албаны хүн мэдээллээ.