ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүртгэл 2016 оны 03 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд болно

2016-02-16

Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгооор Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах тов зарлагдлаа.

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

Мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 41 тоот өрөөнд 2016 оны 03 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд 08:00 – 12:00, 13:00 – 17:00 цагийн хооронд бүртгэнэ.

Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх зааварчилгааг Салбар комисс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 18.00 цагт өгнө.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна

Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу)
Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/,
Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
4х6 хэмжээтэй 2 хувь цээж зураг,
Цэргийн үүрэгтний үнэмлэх /1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө төрсөн иргэнд хамаарахгүй/,
Шалгалтын үйлчилгээний төлбөрийг аймгийн ЗДТГ-ын 190051433 тоот дансанд тушаасан баримт

Анхааруулга: Сонгон шалгаруулалтанд орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх ба тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, дээр дурдсан бичиг баримтуудыг дутуу бүрдүүлсэн буюу хугацаа хоцорсон иргэнийг бүртгэхгүй болно.

Шалгалтын хуваарь

2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.

- Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт,

- Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/,

- Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/.

Шалгалт авах газар, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааран 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 18.00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газарт мэдээлнэ.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай холбоотой мэдээллийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 7037-3778, 99376480 дугаарын утас, аймгийн www.darkhan.gov.mn, Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn вэб сайтаас тус тус авч болно.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%