ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн удирдлагууд Шинийн 1-ний өдөр ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэн, золголт хийлээ

2016-02-12

“Муу нүүрт” хэмээх Гал бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нарын аймгийн удирдлагууд өндөр настан ахмадуудад гэрээр нь очиж хүндэтгэл үзүүлэн амар мэндийг нь эрэн золгов.

Аймгийн ИТХ-ын дарга Орхон сумын харьяа ахмад настан Ц.Чулуун, Д.Пунцаг нарынд очиж золголоо. Тэд сар шинийн ургах нарнаар аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсэнд ихэд бэлэгшээж байлаа.

Мөн өдөр Д.Жавжмаа, Ж.Дарьяа, Г.Гүнтэв, В.Бадам-Очир, Х.Ванзрай, Б.Занаа нарын буурлуудтай золгож, ерөөлийг нь сонслоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%