Арван долдугаар жарны гал бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уламжлал ёсоор тэтгэвэрт гарсан ахмад буурлуудаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцов.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирсэн ахмад буурлууддаа хандаж, амьдралын арвин их туршлага, өргөн их мэдлэгээрээ төр, түмэндээ түшиг болж, урт насалж, удаан жаргахын ерөөл өргөлөө.