ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Залуу гэр бүлд туслах аяныг өрнүүлж байна

2016-02-03

Дархан сумын 13-р багийн 26-р байрны иргэн А.Баасандоржийнд 2016 оны 1-р сарын 24-ний орой гал гарч гэр орон, эд хөрөнгө нь шатаж их хэмжээний хохирол учирчээ. Өрхийн тэргүүн нь ганцаараа ажил хийж амьдралаа авч явдаг. А.Баасандоржийнх 3-9 насны 5 хүүхэдтэй. Олон хүүхэдтэй залуу гэр бүлд найз нөхөд, хамт олон нь туслаж гэрт нь засвар хийн сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг туслалцааг үзүүлж байгаа аж. Айл шиг айл болоход нь аяга тавагнаас эхлээд олон зүйл хэрэгтэй байгаа учир харъяа багаас нь “Сайн үйлсийн аян”-ыг өрнүүлж аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдийг тус айлд халуун сэтгэлийн гараа сунгахыг уриалж байгаа юм. Одоогоор Дархан-Уул аймгийн Улаан Загалмайн Хорооныхон уриалгад нэгдэж тусламж үзүүлээд байна.

Аян 2016 оны 02-р сарын 01-нээс 2016 оны 03-р сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна.




Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 120
3 / 3%
3 / 3%
75 / 63%
2 / 2%
37 / 31%