ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Дархан минж” компани жилд 250 мянган ширхэг нэхий боловсруулж байна

2016-01-25

“Дархан минж” компани Чингис бондоос авсан санхүүжилтээр тоног төхөөрөмжөө шинэчилснээр Монгол савхи  даргар, зузаан гэж гологддог  байсан цаг ард хоцорчээ. Тус компанийнхан Монгол хонины нэхийг орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар эх орондоо боловсруулан, чанар стандартын шаардлага хангасан чанарлаг, загварлаг нэхий дээл, арьсан эдлэл үйлдвэрлэн дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна.

Цэрэг, армийн албан хаагч, ажиллагсдын өвлийн хувцсыг чанар, стандартын дагуу үйлдвэрлэн нийлүүлдэг аж. “Дархан минж” компани Турк, Испани зэрэг орны мэргэжилтнээс туршлага судлан хамтран ажилласны үр дүнд, жилдээ 250 мянган ширхэг нэхий боловсруулж,  20-35 мянган төрөл бүрийн загварын нэхий дээл, малгай, бээлий зэргийг үйлдвэрлэж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%