ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УИХ-ын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг ажиллаж байна

2016-01-25

Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нараар ахлуулсан Уул уурхайн яам, Байгаль орчны яам, Ашигтмалтмалын хэрэг эрхлэх газар, Газрын тосны газар, Ирвэс хамгаалах сангийн судалгааны ажилтны бүрэлдэхүүнтэй Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудалд дүгнэлт гаргахаар Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд хүлээн авч уулзаж Өмнөговь аймаг, Гурвантэс сумаас Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахаар аймаг, сумын ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрийг УИХ, ЗГ, БОНХЯ-нд уламжилсан ажлын явцыг он дарааллаар нь танилцуулж Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах ажлын хэсэгт тодорхой саналуудыг өглөө.

 Одоо ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруунд ажиллаж байна. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%