Архангай аймгийн ИТХТ-ийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар энэ 2016 оныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй жил болгон тогтоосон байна. Жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэд даалгажээ.
Дашрамд дуулгахад 2015 он "Иргэн таны төлөө" уриан доор зангидагдсан хэдий ч шинэ онд хэрэгжүүлэх төрийн бодлого мөн л иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж нөхцлийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжсэн, үйл ажиллагаа бүхэнд нь чиглэгдэж буйгаараа сайшаалтай юм.