ТАЗСЗ-ийн даргын баталсан удирдамжийн дагуу төрийн албаны стандартын хэрэгжилт /11 шалгуур үзүүлэлттэй/-ээр аймгийн Эрүүл мэндийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Зуунмод сумын ЗДТГ-т хяналт-шинжилгээ хийж, шалган зааварлах ажлыг зохион байгуулж, хяналт шалгалтын мөрөөр байгууллага бүрт үүрэг чиглэл өгч, зөрчлийг арилгуулсан.
2015 онд төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангуулах үзүүлэлтүүдийн дагуу сум, орон нутагт 3 удаагийн нэгдсэн үзлэг шалгалт хийсэн.Мөн нэр бүхий төрийн албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын мөрөөр Аргалант, Баянхангай, Баянчандмань, Бүрэн, Лүн, Угтаалцайдам суманд ажиллаж, гомдол гаргагчдад хуулийн хугацаанд хариу өгсөн.
Төсөв байгууллагуудад хяналт-шинжилгээ хийж, шалган
зааварлах ажлын удирдамжид тусгагдсаны дагуу 4 байгууллагын тус бүр 3-аас
доошгүй төрийн захиргааны албан хаагчийн ажлын байранд зураг авалт хийсэн.
Ажлын байрны зураг авалтыг Дотоод удирдлагын систем /E-office/-ийг ашиглан тодорхой хугацаанд хийж, тухайн албан
хаагчийн ажлын нэг өдөрт хийх ажил үйлчилгээний төлөвлөгөө, гүйцэтгэлийг хянаж,
ажлын байрны тодорхойлолттой харьцуулан шинжлэх байдлаар зохион байгуулав. Энэ
ажлын хүрээнд дээрх байгууллагуудын ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчилж,
төсөвт байгууллагуудад албан хаагчдын ажлын ачааллыг жигдрүүлж хийдэл,
давхардал үүсгэхгүй байх зөвлөмжийг өгсөн. Мөн аймгийн ЗДТГ-ын даргын баталсан
шийдвэрийн дагуу ажлын хэсэг гарч, тус байгууллагын 56 ажлын байрны
тодорхойлолтыг шинэчилж, баталгаажуулсан.
Аймгийн хэмжээнд төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээ болон улс, аймаг, орон нутагт зохион байгуулах сургалтуудын чиглэлийг судалсны үндсэн дээр 2015 онд 127 удаагийн сургалт, семинарын зохион байгуулахаар төлөвлөсөн. Тайлант хугацаанд 123 удаагийн сургалт, семинар амжилттай зохион байгуулснаар сургалтын төлөвлөгөө 96.85 хувийн биелэлттэй хэрэгжлээ.
2014-2015 оны хичээлийн жилд Удирдлагын академийн төрийн удирдлагын магистрийн тэтгэлэгт 2, төрийн удирдлагын мэргэшүүлэх тэтгэлэгт 4, төрийн удирдлагын төлбөрт 1, нийгмийн удирдлагын төлбөрт 3, бизнесийн удирдлагын төлбөрт 2, нийт 12 албан хаагч; мөн 2015-2016 оны хичээлийн жилд төрийн удирдлагын магистрын тэтгэлэгт 1, төрийн удирдлагын төлбөрт 2, бизнесийн удирдлагын төлбөрт 5, нийт 8 албан хаагчийг тус тус сургалтад хамруулж, мэдлэг чадварыг дээшлүүлсэн.
Мөн Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран ажиллах гэрээ байгуулж аймгийн ЗДТГ-ын 35 албан хаагчид “Төрийн байгууллагын баримт бичиг боловсруулах арга зүй” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгуулж, 15 албан хаагчид гэрчилгээ олгов.
Гадаад харилцааны хүрээнд аймгийн шууд харилцаат муж, хотуудад 2015 онд 22 албан хаагчийг дадлага, туршлага солилцох урт болон богино хугацааны сургалтанд хамруулж, мэдлэг чадварыг дээшлүүлсэн.
Монгол Улсын яам, дээд шатны байгууллагаас зохион байгуулсан сургалтад Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, бодлогын хэлтийн дарга, Засаг даргын эрхлэх хүрээний асуудал хариуцсан хэлтэс, агентлагийн дарга нар бүрэн хамрагдаж 2015 оны зорилт, цаашид анхаарах асуудлуудыг судлав.
Аймгийн төвд зохион байгуулсан зорилтод нэгдсэн сургалтад 27 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, Санхүүгийн албаны дарга, мэргэжилтэн, Хууль эрх зүйн мэргэжилтэн, МЭҮТ-ийн мэргэжилтэн, Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Нийгмийн бодлогын мэргэжилтэн, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газрын даамал, байгаль хамгаалагч, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Архив бичиг хэргийн эрхлэгч, Соёлын төвийн эрхлэгч, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, ЕБС-ийн захирал, Цэцэрлэгийн эрхлэгч нарыг хамруулсан.
“Монгол оршихуйн ухаан” ТББ-тай хамтран аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй төсөвт байгууллагын 130 албан хаагчдад “Монгол оршихуй” лекц, МУ-ын ХЭҮК, ННФорумаас хамтран зохион байгуулсан илтгэгч Б.Гүнбилэгийн "ОУЭЗ ба үндэсний эрх зүйн харилцан хамаарал: Хурдан морины уралдаан ба хүүхдийн эрхийн асуудал" лекцид 60 гаруй албан хаагчийг хамуулсан.
Баян-Өнжүүл сумын ЗДТГ-аас гаргасан хүсэлтийн дагуу “Төрийн албаны стандарт”, “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй”, “Үр дүнгийн гэрээ үнэлж, дүгнэх аргачлал”, “Баг, байгууллагуудад хийх хяналт –шинжилгээ, үнэлгээ” зэрэг сэдвээр нийт төсөвт байгууллагын албан хаагчдад ажлын байрны сургалт хийв.
Аймгийн Боловсрол, соёлын газартай хамтран төрийн
байгууллагын албан хаагчдад Монгол хэлний дүрмийн хичээл, сургалтыг батлагдсан
хуваарийн дагуу зохион байгуулсан.
2015 онд Төв аймагт баригдаж буй 1000 айлын орон сууцны “Манзушир өргөө” хороололд 70 гаруй төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан
Баянцагаан сумын 75 хүүхдийн цэцэрлэг, Зуунмод сумын 3-р багт “Бумбардай” 100 хүүхдийн цэцэрлэг, 5-р багт “Унагалдайн андууд” 100 хүүхдийн цэцэрлэгүүд ашиглалтанд орж, Дэлгэрхаан сумын Цэцэрлэгийн барилгын дээвэр, Мөнгөнморьт сумын Сургуулийн сантехник, Бүрэн сумын сургуулийн дотуур байрны өргөтгөл, Баян сумын сургуулийн дээвэр, Угтаалцайдам сумын соёлын төвийн их засвар, Заамар сумын сургуулийн их засвар, Аймгийн нэгдсэн эмнэлгийн гадна тохижилтын ажил, амбулатори, хүүхдийн тасаг, шүүх эмнэлэг, халдвартын тасаг, Баянчандмань сумын соёлын төв зэрэг нийгмийн салбарын барилга байгууламжуудыг засварлан шинэчлэх ажлууд хийгдэж ашиглалтад оруулснаар албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирлаа
2015 онд аймгийн Засаг даргын 26 удаагийн захирамжаар 29 иргэнд 14.7 сая төгрөгийн тусламж; аймгийн ЗДТГ-ын даргын 15 удаагийн тушаалаар 22 албан хаагчид 15.7 сая төгрөгийн тэтгэмж, тусламж, хөнгөлөлт олгогдсон байна.
Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, урианы жилийн ажлын үр нөлөө дээшлүүлж, Төсвийн ерөнхийлөн захирагч, Шууд захирагч нартай байгуулсан ҮДГ-ний биелэлтээ А, В үнэлгээтэй дүгнүүлсэн хэлтэс, агентлаг, сумдад “БАТЛАМЖ” олгов.
Аймгийн
Засаг даргын Тамгын газар, хэлтэс, агентлаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн
хурал, Засаг даргын Тамгын газар зэрэг 33 байргууллагын 112 албан хаагчид Засаг
даргын 2015 оны А/114 дүгээр захирамжаар төрийн захиргааны албан хаагчийн зэрэг
зэв олгов. Үүнд шинээр зэр дэв олгосон 63, өмнөх зэрэг дэв ахисан 49 албан
хаагч байна.
Монгол Улс тунхагласны түүхт 91 жилийн ойн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйлд тавигдсан шаардлага нөхцөл болзлыг хангаж, төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэн улмаар тухайн албан тушаалд туршилтын хугацаанд ажиллахдаа төрийн албан хаагчийн зорилго зорилт, чиг үүргээ мэргэжил, ур чадварын зохих түвшинд амжилттай гүйцэтгэж байгаа 14 байгууллагын 32 албан хаагчаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргүүлэх ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулсан.