ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫНХНЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2015-12-24

Худалдаа үйлчилгээний байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан тус салбарын төлөөллийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын болон салбар яам, нийслэлийн шагналаар шагнав.
Монголын анхны худалдааны төв “Өндөр хоршоо” буюу Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 12 дугаар сарын 24-нд болсон шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган нар оролцсон юм.

Худалдааны тэргүүний ажилтан, цол, тэмдгээр “Өсөх золбоо” ХХК-ий захирал Б.Мядаг, “Гоёл хийц” ХХК-ий захирал Д.Лхагва, Улсын Их дэлгүүрийн менежер Ж.Цэнгэл, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өргөмжлөлөөр “Цэнхэр цээл” ХХК-ий захирал Д.Цээпид нарыг шагналаа.
Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр “Гүн шүүдэр” ХХК-ий зохион байгуулагч Э.Алтантуяа, “СГС трейд” ХХК-ий захирал Д.Сүх-Очир нарын 11, дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар “Хөм” ХХК-ийн ажилтан Г.Пүрэвжав, Н.Энхзаяа, дүүргийн Засаг даргын “Өргөмжлөл”-өөр 12 дугаар хорооны иргэн Т.Байгаль, 14 дүгээр хорооны иргэн М.Даваадулам нарын 13 хүнийг шагнаж урамшуулав.





















Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%