Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Хүүхдийн амбулаторит БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагаас тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ 2015 оны 12 дугаар сарын 22-нд боллоо.
Тус арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Улаанбаатар дахь Суурин төлөөлөгч, дэд профессор Экрэм Калан, дэд координатор Туран Жан, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат болон хэлтсийн дарга нар, Хүүхдийн амбулаторийн эмч, ажилтнуудын төлөөлөл оролцов.
Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас 80 сая төгрөгийн буцалтгүй тусламжийн хүрээнд хүүхдийн чих, хамар хоолой болон шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зориулалт бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ийнхүү хүлээлгэн өглөө.