Сумын ИТХ-ын ээлжит IX хуралдааныг 2015 оны 12 сарын 21-д Ёслол хүндэтгэлийн өргөөнд зохион байгуулав. Хуралдаанд 26 төлөөлөгчөөс 21 төлөөлөгч оролцож 80,8 хувийн ирцтэйгээр хуралдав.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1.Сумын 2015 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах
2.Сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж дүгнэх
3.Сумын 2015 оны төсвийн гүйцэтгэл , төсөвт тододгол хийх, 2016 оны төсвийн хуваарилалтыг хэлэлцэж батлах
4.Сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2016 оны төлөвлөгөөг хэлэлцэж дүгнэх
5.Багш нарын байрны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх