ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

​ЗАЛУУЧУУДЫН КЛУБЫН СПОРТ ӨДӨРЛӨГ ЗОХИОГДОЖ БАЙНА

2015-12-12

Энэ сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны Иргэний танхимын дэргэдэх Залуучуудын клубын дунд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит залуучуудын спортын тэмцээний нээлт боллоо. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсээс санаачилсан энэхүү арга хэмжээ  дүүргийн 24 дүгээр сургуулийн спорт зааланд нээгдэв.  

Нээлтийн ёслолд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, Ч.Дэчингалсан, Хурлын ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр болон зарим хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга нар оролцлоо. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Чингэлтэй дүүрэг 170 гаруй мянган иргэнтэй. Түүний 35-45 хувийг залуучууд эзэлдэг. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар залуучуудын хөгжлийг дэмжих, идэвх оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйл хэрэгт хамтарч оролцох, залуусынхаа дэвшүүлсэн зорилт, санаануудыг төр, захиргааны байгууллагуудын зорилт, үйл ажиллагаанд тусгах, хамтарч ажиллах зорилго тавин ажилладаг. Түүний нэг жишээ бол Чингэлтэй дүүргийн 19 хорооны Иргэний танхимын дэргэд Залуучуудын клуб байгуулж, олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь өнөөдрийн энэхүү спорт өдөрлөг юм. Хүрэлцэн ирсэн тамирчид та бүхэн ирж буй 2016 онд Чингэлтэй дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газрынхаа үйл хэрэг, үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой” гэж уриалаад спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө. 

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит залуучуудын спортын арга хэмжээ 2015 оны арванхоёрдугаар сарын 12-13-ны өдрүүдэд гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн хоёрт төрлөөр үргэлжлэх юм.























Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%