ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Иргэний танхим сонсож байна” нээлттэй хэлэлцүүлэг явагдаж байна.

2015-12-09

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь төрийн байгууллагыг иргэдтэй холбох гүүр болж ажилласаар ирсэн. 2015 оны эхний 10 сарын байдлаар 17 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж 900 гаруй иргэд оролцож өөрсдийн дуу хоолойг төрд хүргэсэн байна. Аймгийн ЗДТГ-ын Нээлттэй утас 70371212 ирүүлсэн санал хүсэлт, гомдолтой холбоотой хариултыг ч мөн энэ уулзалт хэлэлцүүлгийн үед авах юм. “Иргэний танхим сонсож байна” хэлэлцүүлэг яг одоо аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд өрнөж байна. Хэлэлцүүлэгт 90 гаруй иргэд оролцлоо. Иргэд энэхүү нээлттэй хэлэлцүүлгийн явцад иргэд аймгийн аймгийн удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга нартай нүүр тулсан уулзалт хийж, тулгамдсан асуудлыг шийдэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Хэлэлцүүлэгийн үеэр явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээ дутмаг байна, Спорт цогцолборыг ашиглалтад оруулах, Ахмад настныг дэмжих, Ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярьж байна. Одоогоор асуулт хариулт, санал явагдаж байна. Ийнхүү иргэдийн асуусан асуултад тэр дор нь аймгийн удирдлагууд, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд хариултыг өгч байгаа нь ач холбогдолтой болж байна. 




Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%