Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 128 зүсэлттэй компьютерийн Томограф,
зүрхний суурин болон зөөврийн өнгөт ЭХО, дотор эмэгтэйчүүдийн 3/4D өнгөт
ЭХО, тархи зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, тархины өнгөт
Допплерграфи, Диализын аппарат зэрэг дэвшилтэд техник тоног төхөөрөмжөөр
хангалаа. Мөн Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарт ХБНГУ-д захиалгаар
үйлдвэрлүүлсэн яаралтай түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон 9
автомашиныг нийлүүллээ. Үүний үр дүнд Аймгийн БОЭТ-н тоног төхөөрөмжийн
стандарт хангалтыг 88 хувьд, бүх эмнэлэгүүдийн дундаж стандарт хангалт
87 хувьд хүргэж Улаанбаатар хотын клиникийн зөвлөх эмнэлэгүүдэд очиж
эмчлүүлэхээр явах иргэдийн тоо 2012 оноос 43,1 хувиар буурсан байна.