Хүнс нийтийн хоолны салбартаа тэргүүлэгч “Чиглэл” ХХК-ийн 25 жилийн ойн
баяр арваннэгдүгээр сарын 28-ны өдөр тохиосон юм. Тус компани ОХУ болон
БНХАУ-аас хүнс нийтийн хоол, бар рестораны зориулалтаар тоног төхөөрөмж
импортолдог. Салбар 5 дэлгүүрээр борлуулалт хийхийн зэрэгцээ чанартай
засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслээр хангаж, угсарч суурилуулдгаараа зах
зээлд танигджээ. Хуучин тоног төхөөрөмж сэргээн засварлах, ашиглагдсан
тоног төхөөрөмжийг худалдаалах дагнасан дэлгүүртэй. МҮХАҮТ-ын гишүүн,
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүн байгууллага юм.
Тус
компанийн 25 жилийн ойн ёслолд Чингэлтэй дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Санхүү,
төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, ИТХ-ын Ажлын албаны Зохион
байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат болон албаны бусад хүмүүс уригдан
оролцов.
Дүүргийн
ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ “Хамтдаа хөгжье” уриан дор 25 жилийн ойгоо
тэмдэглэж буй “Чиглэл” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж, мэндчилгээ
дэвшүүлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ, “Чиглэл” ХХК Чингэлтэй дүүргийн 10
дугаар хороонд үйл ажиллагаа явуулаад 25 жил болжээ.
Би компанийн үйл ажиллагааг сайн мэдэх хүний нэг. Бид 1990 оноос Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт бизнесээ эхэлж байлаа” хэмээн дурссан юм. “Чиглэл” ХХК-ийн ажлын амжилтад талархаж явдгаа илэрхийлээд Чингэлтэй дүүргийн ИТХ, Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас ажил үйлсийг нь дэмжиж, хамтран ажиллах болно гэв.
Би компанийн үйл ажиллагааг сайн мэдэх хүний нэг. Бид 1990 оноос Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт бизнесээ эхэлж байлаа” хэмээн дурссан юм. “Чиглэл” ХХК-ийн ажлын амжилтад талархаж явдгаа илэрхийлээд Чингэлтэй дүүргийн ИТХ, Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас ажил үйлсийг нь дэмжиж, хамтран ажиллах болно гэв.
Ёслолын
үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргахын зэрэгцээ дүүргийнхээ хөгжилд
бодитой хувь нэмэр оруулж яваа “Чиглэл” ХХК-ийн ажилтан Б.Пүрэвдоржийг
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дээд шагнал “Чандмань” одонгоор,
Б.Жаргалсайханыг “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасныг гардуулан өгөв.
Мөн
өдөр тус компанийн Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний ажлын шинэ байрны
нээлтийн ёслол болсон юм. Чингэлтэй дүүргийн удирдлагууд ойн баярт
оролцсоны дараа Үйлдвэр, худалдаа үйлчилгээний ажлын байртай танилцлаа.