ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль “Ногоон гэрэл-цагаан шугам-2015” тэмцээний улсын аварга боллоо

2015-11-27

      Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээний эхний шатны шалгаруулалтыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг нутаг дэвсгэртээ зохион байгуулсан. Тэгвэл энэ сарын 23-ны өдөр нийслэл, орон нутгаас шалгарсан багуудын дунд “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээний шилдгийг тодруулах арга хэмжээ боллоо. 33 дахь жилдээ болж байгаа энэ тэмцээнийг зөвхөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд хөдөө, орон нутгийн сургуулийн сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын дунд зохиож, жилээс жилд өргөжин тэлж байгааг зохион байгуулагчид тодотгож байлаа. Энэ жилийн “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнд нийслэлийн есөг дүүрэг, 11 аймгийн нийт 20 багийн 240 сурагч оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Ингээд тэмцээний шилдгээр буюу нэгдүгээр байранд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “Уулзвар“ баг тэргүүн байр эзэллээ. Харин хоёрдугаар байранд Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Зохицуулагч“ баг, Гуравдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй-2 цогцолцор” сургуулийн “Гэрлэн дохио” баг, тусгай байранд- Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн “Эвт шонхорууд” баг тус тус шалгарлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%