Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо “Дэлхийн зөн” хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Иргэдийн дуу хоолой ба түүний үр дагавар” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд тус хорооны Иргэний танхимд төсөл, аргачлалын талаар мэдлэг , мэдээлэлтэй, болж орон нутагтаа энэхүү нийгмийн хариуцлагын аргачлалыг тусгаж хэрэгжүүлэх, ажлын хэсэг байгуулах, төлөвлөгөө гаргах анхан шатны сургалт, бүлгийн ажлыг хэрхэн зохион байгуулж явуулах талаар сургагч багш бэлтгэх зэрэг 2 удаагийн сургалтыш тус тус зохион байгуулсан юм.
Сургалтанд 16 дугаар хорооны Төрийн албан хаагч, Иргэний танхимын ажилтан, хэсгийн ахлагч, “Тэгш өлзий” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар хамрагдлаа.
2015 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн бэлтгэгдсэн сургагч багш нар маань хорооны хүн амын 10 хувь болох 290 иргэнийг бүлэг болгон хувааж тухайн аргачлалын талаар бүлгийн сургалтыг явуулж үр дүнг тооцон ажиллах юм.