ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Хүүхдийн эрхийн өдөр

2015-11-24

Хүүхдийн эрхийн өдөр, хүүхдийн эрхийн конвенцийн өдрийг сумын ХХХБагаас сургалт сурталчилгааны 10 хоногийн ажлыг зохион байгууллаа.
2015 оны 11 сарын 16 өдөр 1-8-р ангийн нийт эцэг эхчүүдэд “Хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг эхийн үүрэг оролцоо”, “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл”, “Хүүхдийн тусламжийн утас 108”, “ХЭК”, “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн мэдээллийг хийлээ. Мөн 2-8-р ангийн суралцагчдад “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл”, “Хүүхдийн тусламжийн утас 108”, “ХЭК” сургалт болон ”Хүүхдийн эрх, үүрэг” видео хичээл үзүүлж,ярилцлаа
СБС-ийн 1-5-р ангийн сурагчдын дунд “Хүүхдийн эрх, үүрэг ба байгаль хамгаалал сэдвээр гар зургийн уралдаан зарлаж 1-р байранд 3а ангийн сурагч А.Сарантуяа, 2-р байранд 4а ангийн сурагч Ц.Дөлгөөн, 3-р байранд 5а ангийн сурагч Ю.Дөлгөөн нар тус тус шалгарлаа.
СБС-ийн 6-8-р ангийн сурагчдын дунд “Гэр бүл-хүүхдийн эрх” сэдвээр Дэвжээ тэмцээн зохион байгуулж Б.Сорцэцэг багштай “Хүүхдээ сонсъё” баг 1-р байр, Д.Гэрэлмаа багштай “Бид Монголын ирээдүй” баг 2-р байр, С.Даваажаргал багштай “Эрх үүрэг” баг 3-р байрыг тус тус эзэллээ.Сумын байгаль орчны байцаагч Д.Эрдэнэбат, Байгаль орчны улсын байцаагч Д.Шижирбаяр, НХҮ-ий мэргэжилтэн Ж.Бямбасүрэн нар хамтран ажиллаж шагналыг байгаль хамгаалах сангаас санхүүжүүллээ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%