Төв аймагт соёл урлагийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойд зориулсан эл тоглолтод Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Төрийн шагнал, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч, Ардын жүжигчин А.Очирбат, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш зэрэг Төв нутгаас төрсөн алдартнууд үзэгч үзэгчидтэйгээ уулзана.
“Төв нутгийн дуулал” тоглолтонд эдгээрээс гадна зууны манлай хос дуучин МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, Зууны манлай поп дуучин Б.Сарантуяа, МУГЖ С.Мөнгөнцэцэг нар хүрэлцэн ирж, ая дуугаа өргөх юм.